”’Sea~Doll”’ CHAPTER I

large (1

– Тумба-юмба. Акуна матата. Чунга-Чанга. Муси-пуси. Өглөөний мэнд. Чи-уа-уа.

– Эрхэм амрагчид аа. Африкаас ирсэн зочинтой дурсгалын зураг татуулах хүсэлтэй хүмүүс байгаа бол наашаа и-рээ-рэй.

Наранд бие ээ ээн шүхэрний доор хэвтэж байхдаа би баясгалантай нь аргагүй хар арьстай африкийн нэгэн омгийн хүн шиг хувцасласан залуу руу дурангаа чиглүүлэн харж байлаа.  Түүний гуян дээр инээдтэй дэрсэн банзал унжиж, бугуйнд нь тод өнгийн боолтууд, толгойн дээр нь ойлгоход бэрх олон өнгийн өднөөс бүтсэн байгууламж сүндэрлэнэ. Тэрээр гартаа жад барьж харин хажууд нь холбооны хэрэгсэл барьсан ази эр Африк хүнтэй зураг авхуулахын гайхамшигийг тайлбарлан зогсоно.

-Ёстой нэг бурч өгч байнадаа гэж миний хамтрагч инээд алдаад, -Эрик амьдралдаа тумба-юмба омогт байтугай Өмнөд Африкд ч очиж үзээгүй шүү дээ гэхэд нь

– За больдоо энэ чинь тоглоом шоглоом гэж бүх л амрагчид мэдэж байгаа шүү дээ гэж би хэлэв

Би Эрик, ноён Пак 2ыг амарч сэрүүцэх гэж кафед ортол хойноос нь харлаа.

– Тус болооч нуруу тослоод өгөхгүй юу? гэж нарны эсрэг савтай тосыг Сынри надад сарвайв. Би дүүжин орноос босч, нэг гараараа тосыг нь авч залуугын нуруу мөрийг тослох зуураа нөгөө гартаа дурангаа бариад надаас зуугаад метрийн зайнд нарны шүхэр доор хэвтэх залууг ажиглаж байв. Тэрээр шүхэр доор бараг өдөржин хэвтсэн бөгөөд миний ажигласнаар ээлжиндээ ганц л удаа сэлсэн байх. гэвч энэ нь түүний боролсон биед ямар ч нөлөө үзүүлсэнгүй. Цэнхэр усны хувцас нь түүний наранд боролсон арьстай маш сайхан зохицож байлаа.

– Сэрээч! гэж Сынри хуруугаа миний нүдний өмнө дуугаргав – Чи юу хийж байгаагаа мэдэж байна уу? Тосоороо миний чихийг тослоод байна шүү дээ.

– Өө уучлаарай гэж дурангаа сандал дээр тавьж Сынриг харлаа. Инээхгүй байхын аргагүй байв. Түүний баруун чихэнд тосыг нь нялаад хаячихсан , харин тослох ёстой нуруунд нь бараг тос хүрээгүй байв.

– Юунд нь баярлаав! гэж намайг дагаж Сынри инээлээ – Хэрэв чи өдөржин тэр усан цэргийг ширтээгүй бол миний нуруу наранд түлэгдэхгүй байхгүй юу.

– Би түүнрүү огт хараагүй шүү дээ гэж түргэн хэлээд Сынригийн нурууг тосолж эхлэв.

– Хараад л байна шүү дээ!

-Хараагүй!

– Харсан!

-Үгүй!

– Тийм!

Уурласандаа шумуул суусан гэж хэлээд тас алгадах шахлаа. Гэвч би хүчээр тэвчээд

-Тийм байхаа! Чи тийм ухаантай юм бол нуруугаа өөрөө тосло. Би ажилтай байна.

-Ой ёо-ёо гэнэт ажлаа санаж гэнэ чамд ямар ажил байдаг юм. Дурангаар тэр залууг харах ажил уу?

– Сынри амаа мэдээрэй! гэж би алгадаагүйдээ ихэд хармсан хэлээд – Би тэр ” Pearl” кафены зөөгчийн тухай ярихгүй л байгаа биз дээ!  Чиний дуран тийшээ л чиглэсэн байдаг шүү дээ.

– Юнаг минь битгий оролд! гэж Сынри уурлав.

– Юнаг минь гэнэ шүү! түүний загатнасан газар маажиснаа би мэдээд – Чи эндээс түүний зургыг авахын тулд  сайн татдаг өндөр үнэтэй зургын аппарат хүртэл аваа биздээ!  гэж би асав.

Сынригийн нүд жижгирч хамрын самсай нь шархирав. Тэр бүр уурлаж хамаг бие нь салгалав. Би ихэд айсан боловч дорхоноо тайвширлаа. Гэвч Сынри миний духан дээр суусан  шумуулыг нэг алгадах гэснээ болиод зэвүүнээр -Чамайг өдөржин тэнгис, наран шарлагын газрыг биш зөвхөн тэр залууг хараад байгааг чинь намайг хараагүй гэж бодсон юм биш биз? Түүний биен дээрх бүх нүх сүвийг харахын тулд чамд дуран ч багадна!

-Өөрийгөө хэлээч!

– Би яасан юм бэ?

– Чи Юнагийнхаа зургийг аваад бүх нүх сүвийг нь хараа юу?

– Нүх сүвийн ч хараад зогсоогүй гэж хамтрагч маань миний мөрийг найзархаг цохиод – Харин чи яасан бэ?

Би түүний гарыг авч хаяв. Миний амьдралд хөндлөнгөөс оролцоход би дургүй учир уурлаад – Чи яаж чадаж байна аа тэр усан цэрэг чинь төгс төгөлдөр! Тэгээд ч миний түүнийг ажиглах явдал чамд хамаагүй. Өөрийн толгой дээрх бухлаа хар! Намайг тайван байлга!

Үүнийгээ би хэтэрхий ширүүн хэлсэн юм байлгүй, орой болтол Сынри надтай юу ч дугарсангүй.

– Сынри гомдсон авхайн дүр эсэгхээ болилдоо тэгэх үү? гэж эцэст нь би бууж өгөв. Би өөрийн дотны найз нөхдөө гомдоох дургүй.

– Би гомдоогүй гэж Сынри албаар далайг ширтэн хариулахад

– Үгүй гомдсон биздээ

-Үгүй

-Тийм

-Үгүй

– Үгүй юу? За яахав сайн юм болж гэж үл тоосон шинжтэй хэлээд – Чамайг миний хэлсэн зүйл гомдоосон байх гэж бодоод сайндах санаатай амттай юм авч өгий гэж бодож байсан юм чи гомдоогүй бол яая гэхэвдээ! Үгүй бол үгүй биз…

Амттай юманд нугасгүй дуртай Сынри гөрөөс шиг миний хажууд үсрэн ирж – Би гомдсон. Маш ихээр гомдсон гомдсоноо илэрхийлэх ч үг алга

– Тийм үү? гэхдээ одоо яадаг билээ миний бодол өөрчлөгдчихлөө гэж инээд алдан хэлээд нарнаас халхалдаг амралтын өрөө рүү ихэмсгээр алхав.

– Бе-бе-бе! гэж Сынри хариу барив.

Миний тоглоом шоглоомонд барьсан хариу нь олигтой юм биш байсан хэдий ч бид 2ын дунд гоморхол алга болсоныг мэдэж байлаа. Түүнд амттанг нь аваад өгчдөг ч юмуу? Жоохон азнаж байгаад авч өгнөө. Зөгийн балтай чихэртэй өтгөн сүү хийсэн ороомог бусад амттай гурилан идэх юмыг Сынри байнга идсэн ч чадна.  Гэвч энэ нь түүний биеийн галбирт огт нөлөөлдөггүй. Ийм сайхан тамирчин хүний биенд ямар ч хөвгүүн атаарханадаа. Гэхдээ миний ажиладаг газарт тарган хүн огт байхгүй, тийм хатуу шаардлагтай. Өө тийм ажлынхаа тухай хэдэн үг хэлье. Надад их аз тохиосон.  Ялангуяа энэ нь зун илүү их мэдрэгддэг. Манай хот амрагчаар дүүрдэг. Миний амьдардаг Жэжү арал нь зуны амралт эхлэхэд танигдхын аргагүй өөрчлөгддөг билээ.  Гудамжинд арав алхаад л худалдаа хийдэг асрууд бий болдог. Тэнд төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлс, усны хувцас, энд тоглолтоо хийх гэж ирсэн оддын тоглолтыг тасалбар гэх мэт зарагдана. Дурсгалтай газруудыг сурталчилсан самбарууд эндхийн өнгийг өөрчилдөг. Нэг үгээр хэлэхэд Жэжү тод өнгө өнгөөр алаглсан тоть шиг болдог юм. Нар далайг халаахаа больж гудамжинд сэрүү татаж намар ирэхэд  энэ бүх самбар бичиг алга болно. Зун энд байх хүн амын 85 хувийг амрагчид эзэлдэг учир намар тэднийг нутаг буцахад энд эл хуль болдог. Гудамжинд бараг хүнгүй, зуны турш өнцөг бүрээс дуугарах караокэ дуу намжиж шорлог хийгчид өөрсдийн багаж хэрэгсэлээ хураан бүх юм нам гүм уйтгартай . Гэвч энэ уйтгар удаан үргэлжилдэггүй учир нь 4 сараас эхлээд тэнгис далай халж  нар дээр гарч хүмүүс манай арлыг зорин ирэхэд  арал дахин сэргэнэ. Шорлогын утаа эндхийг бүрхэж караокэ ажиллаж өдөр бүр надтай сургууль дээр таралдадаг охид хөвгүүд наран шарлагны газар амттан, жимсний ундаа, кимбаб зэргийг зарж эхэлдэг дээ. Тийм ээ манай энд бас сургууль байдаг ба бид нар суралцаж бас даалгавараа хийдэг хэдий ч ихэнх хүмүүс амралтын хотод бүх юм өөр байдаг гэж боддог байх. Өвлийн цагт тэнгисийг зорьж хүмүүс ирдэг ч зуны цагийг бодвол бага байдаг. Тэд эрэг дээр сууж тэнгисийн агаараар амьсгалж ойр хавиар нь зугаалцгаана. Эндхийн уугуул иргэдээс би далайг / тэд далайг тавилгийнхаа нэг хэсэг л гэж үздэг/ хайрлаад зогсохгүй сэлж дараа нь наранд шарж хэвтэх дуртайгаараа ялгаатай. Үүнээс гадна би усны моторт завь, усны цана зэргээр явж чаддаг . Нэг үгээр хэлэхэд миний амьдрал тэнгистэй салшгүй холбоотой. Далайд ийм хайртайг минь мэддэг миний найзууд намайг лусын дагина гэж хочилдог надад энэ нь үнэхээр таалагддаг 😀 Намайг 5н настай байхад ээж аав 2 тэнгис далайн эрэг дээр амьдарч байж усанд сэлж чадахгүй байна гэдэг нүгэл гэж үзээд усан сэлэгчийн дугуйланд өгсөн юм. Хэдхэн жилийн дотор би мэргэжилийн усан сэлэгчийн түвшинд хүрч дасгалжуулагч минь надад өшөө юу ч зааж чадахгүйгээ ойлгоод би хичээллэхээ больсон юм гэхдээ зөвхөн бассейнд л. Өөрийн ур чадвараа бие даан хөгжүүлж ирсэн. Би далайд хэдэн цаг ч хамаагүй, эргийн бараа харагдахгүй болтол сэлж чадна. Надад өөрийн гэсэн наран шарлагын газар бий. Тэнд надаас өөр хэн ч очидоггүй. Тэр 2 том хадны цаана байдаг бөгөөд зөвхөн усаар сэлж очно. Түүнийг өндөр моднууд халхалдаг учираас далай талаас харагдахгүй ийм учраас л миний газар хэнд ч харагдадгүй Түүнийг зөвхөн би л мэднэ. Нэг өдөр хадны цаана юу байгааг үзэх гэж гар хөлөө хугалах шахам очоод тэр газрыг нээсэн юм.

Тийм ээ аз таарч би энэ ажлыг олсон . Энэ нь далайтай холбоотой. Зунаас эхлэн би аврагчаар ажилаж байна. Энэ үнэн шүү ! Аврагч болход наснаас бие бялдрыг илүүд үздэг. Би дөнгөж 17 той ч сэлэх урлаг туршлага мэдлэгээрээ насанд хүрсэн зарим аврагчаас ч илүү. Одоо зун цаг. Тэгээд өөрийн бүх чөлөөт цагаа өөрийн ажлын байр болох 5 дугаар аврагчын станц дээрээ өнгрөөж байна. Энд амрагчидыг эргээс гэртээ харих хүртэл  өглөөнөөс үдэш хүртэл нь байна. Эхний үед дарга намайг өөрийн ээлжиндээ л ажиллах ёстой гэж загнадаг байлаа. Гэхдээ энд ирэхийг минь хэн барих юм бэ? Хэн ч чадахгүй. Ингээд л би ирж өөрийн ээлжихэндээ тусалдаг болсон. Эцэст нь дарга бууж өгсөндөө.

Миний хэлсэнээр Сынри бол миний хамтрагч бас миний найз. Гэхдээ зөвхөн өдрийн хагаст л хамтрагч. Надаас ялгаатай нь зөвхөн ээлжиндээ л ажиладаг. Түүнийг явсаны дараа би үлдэж оронд нь Тэяан ирдэг. Тэр муу залуу биш ч гэсэн бид 2 албан ёсны л харьцаатай.

Миний албан үүрэгт дурангаар аврагчийн 5 дугаар станцын мэдлийн газрыг ажиглах, заримдаа энэ газрыг эргэх, хэрэгтэй үед амрагчидад тусламж үзүүлэх зэрэг ажил ордог. Тусламж бол өөр өөр байдаг. Би усанд живж байгаа хүмүүсийг авраад зогсохгүй заримдаа хүмүүс наранд хэт халж хордлого болно, зүрх нь муудах, хамарнаас нь цус гарах зэрэгт бид эмчийг иртэл эмнэлэгийн анхны тусламж үзүүлдэг.

-Эй Пак Ина чи энд байна уу? гэх Сынригийн дууг сонсоод

-Яасан бэ?

-Би гэртээ харилаа шүүминий ээлж дууссан. Чи юунд ингэтлээ бодол болов оо?

– Аан зүгээр л гэж бодлоосоо өөрийн бодит амьдрал руу иргэж ирлээ

– Заримдаа тэгдэг юм гэж Сынри инээмсэглээд, түүнд маш их тохирсон улбар шар Хавай цамцаа мөрөн дээрээ тохож -За баяртай

– За за орой би зугаалах бол утасдаад эсвэл мессэж бичээд уулзалдана шүү

Удалгүй Тэяан дээш гарч ирлээ.Манай аврагч охид шар өнгийн усны хувцас харин залуучууд нь шар өнгийн богино өмд өмсдөг бөгөөд баруун гарандаа шар өнгийн бугуйвч зүүдэг. Энэ нь бидний ажлын хувцас юм.

-Сайн уу гэж Тэяан бувтнав

– Сайн сайн уу гэж би найрсагаар хариулав.

Дараа нь бид 2 уснаас өөрийн хүчээ тооцохгүй хэтэрхий хол сэлээд живэх шахсан эмээг аварч байхдаа, наранд цохиулсан залууг ухаан оруулахдаа, гэдэс нь өвдсөн жаахан охинд эм өгөхдөө ч тэр зөвхөн ажлын талаар л ярьсан. Өнөөдөртөө Тэяантай ингээд л болно. Тэрээр салах ёс ч хийлгүй ажлаасаа мэдэгдэхгүй алга болсон байв. Энэ залуу их хачин хүн шүү.

 

 

 

8 thoughts on “”’Sea~Doll”’ CHAPTER I

  1. энэ негее зуны охин билvv тэр ном менvv? нэг охидын цувралтай адилхан юмаа менvv бишvv гээд л… дараагийн хэсгийн хvлээж байя

  2. Ямар гоё егvvллэг вэ :3 энэ бас бусад егvvллэгээ завтай vедээ оруулж бгаарай амжилт гоё блог шvv амжилт амжилт амжилт 🙂 эсвэл амрахаараа егvvллэгvvдээ оруулж бна биз дээ хvлээгээд л бгаа 🙂

Сэтгэгдэл бичих